"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 0
    2021-12-01T01:29:17+08:00

    Ус халуун байгаа нь энерги агуулж байгаатай холбоотой. Бүр мөсөнд ч энерги бий. Огт энергигүй бол орчин эсвэл объект -300 орчим хэм. Хүний арьс бас энерги агуулна. Арьс энергиэ алдах, аль эсвэл тэсвэрлэх температурын ялгаа өчүүхэн. Хэт хүйтэн эсвэл хэтэрхий халуун арьсны эд эсийн молекул бүтцээ алдана. Халуун ус нь арьстай харьцсанаар өөрт агуулагдаж буй энергиэ дамжуулах болдог. Халуун уснаас энерги авснаар арьсны бүтэц өөрчлөгдөнө. Үүнд хүний организм хариу үйлдэл үзүүлнэ. Тухайн гэмтсэн эд эсийг нөхөн сэргээхийн тулд тухайн хэсэгт цусан хангамж нэмэгдэн улайж шар ус хурдаг. Үүнийг түлэгдэлд гэж нэрлэж болно.

    Арьсны эд эс түр зуурын температурын огцом өөрчлөлтийг тэсвэрлэж болох боловч удаан үйлчлэлийг тэсвэрлэдэггүй. Яагаад гээд цааш яривал физик, химийн мэргэжлийн түвшний яриа болох байх.

Хариулт үлдээх