"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

Нэр нууцлагдсан

Украйн ялагдвал Украйны өрийг Орос төлөх үү?

Асуулт

Европт сэргэн мандалтын үеэс эхлэн хэрвээ нэг улс эсвэл нэг фёодал ноён нөгөө улсыг бүхэлд нь эзэлвэл өрийг нь бас авдаг жишиг тогтсон байсан. Энэ нь өнөө үед бас хэрэгжих болов уу?

  • 0
1 Хариулт •••
    • 1
    2024-03-27T21:29:36+08:00

    Хэрэв зээлийг дайнд ашигласан бол төлөхгүй байх. Харин энхийн зорилгоор ашигласан бол төлж магадгүй. Хэдэн жишээ татвал:

    Англи-Боерын дайны дараа (1899-1902) Британи нь өөрийн эзэлсэн Боерын (өнөөгийн ӨАБНУ-ын хойд ба зүүн хэсэг) улсуудын гадаад өрийг хүчингүйд тооцож байв. "Тэдгээр улсууд нэгэн цагт оршиж байсан, одоо тэд өртэй юутайгаа хамт алга болсон, тэдний өрийг бид өөрсдийн өр гэж үзэхгүй байна" гэжээ.

    Америкийн иргэний дайны дараа Техас болон бусад өмнөд мужуудын зарим гадаад өрийг төлөхгүй байхаар мөн шийдсэн. Линкольн: "Бидний эсрэг тулалдаанд ашигласан зээлийг бид төлөхгүй" гэсэн байна. Бүр үндсэн хуулиандаа оруулсан.

    Францын 3-р Бүгд найрамдах улс (1870-1940) Германд эзлэгдэн үндсэн хуулиа цуцлан засгийн газраа татан буулгаж Вишийн гэх "Германы хамсаатан" (албан ёсоор төвийг сахисан) улсыг байгуулсан. Тус улс 3-р Бүгд найрамдах улсын Германд төлөх бүх өрийг уламжлан авсан ч 1944 онд Холбоотнууд (АНУ, Британи, ЗХУ-ын цэргүүд) ирж Вишийн дэглэмийг устгаж байв. Оронд нь 1946 онд Францын 4-р Бүгд найрамдах гэгчийг байгуулан Германд төлөх өрийг нь тэглэж бүр Германаас нөхөн төлбөр авахаар болж байлаа.

    Дэлхийн 2-р дайны дараа Герман хоёр хэсэгт хуваагдахад АНУ нь Баруун Германы засгийн газрыг нийт Германы хууль ёсны төр болгох сонирхолтой байв. Тэд хоёр Германы ихэнх өрийг Баруун Герман төлж барагдуулахаар болж байсан ба 1953 онд АНУ-ын санал санаачлагаар Германаас авлагатай улсуудтай гэрээ байгуулан өрийн хэмжээг хөнгөлөхөөр  тохиролцсон байна. Түүнд "Хэрэв эрт орой нэгэн цагт хоёр Герман нэгдэх аваас Зүүн Германы өөрийг Баруун Герман хариуцана" гэжээ (мэдээжийн асуудал).

    Оросын зорилго денацификация, демилитаризация Украины... (цэргийн ажиллагааг анх эхлүүлэхдээ зарласан). Тэгвэл Украиныг үндсэрхэг бодлогогүй, зэвсэгт хүчингүй болгохын тулд Киевийн одоогийн дэглэмийг татан буулгах шаардлагатай болно. Тэгээд оронд нь Оростой найрсаг харилцаатай төрийг байгуулна. Байгуулагдсан шинэ төр нь Оросын холбоотон болно. Оросын холбоотон төр өмнөх төрийн үнэт зүйл, үзэл баримтлал, бодлого, шийдвэрийн өмнөөс хариуцлага хүлээхгүй гэнэ.

Хариулт үлдээх