"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 2
    2023-09-09T15:51:00+08:00

    Ус өндөр температурт буцлах албагүй. Агаар сийрэг бол бага температурт ч буцална. Жишээ нь Эверестийн оргилд агаарын даралт бага тул тэнд ус 70 хэм хүрч буцална. Харин дэлхийн хамгийн нам дор газар болох Сөнөсөн тэнгис хэмээх газар 100-аас дээш хэмд буцална. Далайн түвшнээс дээш хангалттай өндөрт гарвал онолын хувьд ус 0°C-т ч буцлах боломжтой. Өөрөөр хэлбэл усны буцлах температур харьцангуй, агаарын даралтаас хамаардаг гэсэн үг.

    Агаар нь молекулуудаас бүрддэг. Тэдгээр нь усыг шахаж шингэн хэлбэрт байлгадаг. Харин дэлхийн таталцлын хүч усыг гадаргуу дээрээ байлгадаг байна. Үгүй бол усын молекулууд салан уур болон задрах юм.

    Нарны элчийн тусламжтайгаар ус кинетик энерги агуулдаг. Энерги агуулж байгаа учраас тэр хэдийд ч буцлах боломжтой. Усны молекулууд кинетик энергийн нөлөөгөөр хөдөлгөөнд орох хандлагатай. Агаарын даралтыг багасгах төдийд ус өөрөө буцалж эхэлнэ.

    Бид усыг 100°C хүртэл халааж байж буцалгадаг шалтгаан бол ердөө бидний амьдарч буй орчны агаарын даралт өндөр байдгаас юм.

    Дээрхийг батлах туршилт бий. Савтай усанд төмс хийн вакуум битүүмжлэлттэй шилэн камерт хийж тэндээс агаарыг нь тусгай төхөөрөмжөөр (декомпрессороор) сорон авахад ус тасалгааны температурт буцалжээ. Гэхдээ төмс нь түүхий хэвээр байв.

Хариулт үлдээх