"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

Нэр нууцлагдсан

Форекс арилжаагаар мөнгө олох боломжтой юу?

Асуулт
  • 0
1 Хариулт •••
    • 0
    2021-09-25T18:11:35+08:00

    100 долларыг 1000 эсвэл 10,000 доллар болгоно гэж санах хэрэггүй. Харин 10,000 долларыг сарын хугацаанд 10,100 доллар болгох бол өөр хэрэг. Гэхдээ л ингэхийн тулд ядаж 1-2 жилийн туршлагатай байх хэрэгтэй.

    1-2 жилийн гашуун туршлага. Уур, бухимдал, харуусал, үзэн ядалт бас хий хоосон баяр бахдал дундуур туучих 1-2 жил.

    Миний бодлоор энэ ажил зарим хүнд огт тохирохгүй. Хичнээн ажилсаг хөдөлмөрч, санхүүгийн өндөр мэдлэгтэй байх хамаагүй. Чадахгүй гэдгээ эрт ухамсарлаад болихгүй бол амьдралынхаа хэдэн жилийг, магадгүй бүр 10-аад жилийг ямар ч үр дүнгүй өнгөрөөнө гэж мэд. Ингэж ярьж байсан хүмүүсийн яриаг би сонсож байсан учраас, тэр яриа нь надад сэтгэгдэл төрүүлж байсан учраас хэлж байна.

    Ихэнх форекс арилжаа хийдэг хувь хүмүүс эрт орой мөнгөө бүрэн алдаж дуусгадаг шалтгаан нь тухайн хүний зан араншин, сэтгэл зүйтэй холбоотой. Форексийн хичээл гээд олон ном унших шаардлагагүй. Сурах шаардлагатай хэдэн зүйл бол бий. Гэхдээ хамгийн гол хичээл нь сэтгэл хөдлөлөө яаж хянах тухай л байдаг. Сэтгэл хөдлөлөө яаж хянах тухай сэдвээр бичсэн номнууд бол маш олон. Онолын хичээлүүд байлаа ч тэр нь шинжлэх ухаан биш учраас практикт хэрэгжих магадлал ойролцоогоор 50-65 хувьтай байдаг нь таны сурсан бүхэн танд тус болохоосоо ус болно гэсэн үг.

    Форексийн тухай интернэтийн блогууд, видео хичээлүүд ердөө өөртөө мөнгө олох арга. Авторууд нь (эсвэл үнэхээр багш байж болно) валют арилжаанд ороод бүтэлгүйтсэн хүмүүс байдаг. Тэд өнгөрсөн хугацаанд сурсан бүх зүйлээ бусдад дэс дараалалтай, цэгтэйгээр цэвэрхэн хүргэдэг. Ингэж блог, видеогоор хандалт авч олон дагагчтай болж аван сар бүр тогтмол орлоготой болдог. Тэд сурталчилгаанаас их мөнгө олохын тулд зогсоо зайгүй чанга ярина, блогууд нь хоёр өгүүлбэрээр тайлбарлах боломжтой зүйлийг шаардлагагүй олон үгээр илэрхийлж нуршина.

    Тэгэхээр эцэст нь форекс сэтгэл зүйн тоглоом мөн. Хүн угаасаа сэтгэл хөдлөл ихтэй амьтан учраас төрөлхийн энэ зан авираа шууд хаячихаж чадахгүй. Тийм болохоор форекс арилжаагаар мөнгө олох боломжтой юу гэдэг асуултад үгүй гээд хариулчихад айхтар буруудахгүй болов уу.

Хариулт үлдээх