"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 0
    2022-09-03T00:41:08+08:00

    Боломжгүй. Сэтгэлийн хөөрлөө барьж дийлэхгүй байхыг галзуу гээд байгаа юм. Галзуу эсэхээ анзаарахгүй. Та зөв зүйл хийгээд байдаг, гэтэл хүн болгон таныг буруутгаад байдаг. Энэ бол галзуурал. Би хүүхэд байхдаа 3 давхар байшингийн дээвэр дээр гараад борооны ус зайлуулагч хоолойгоор дамжин буух гэж оролдсон юм. Энэ бол миний гаргасан том алдаануудын нэг байлаа. Борооны ус зайлуулагч хоолой намайг даахгүй салж унав. Хэрэв би галзуу биш байсан бол ийм зүйл хийхгүй байх байлаа гэж одоо боддог. Хүүхэд нас, түүний дараагаар өсвөр нас угаасаа галзуу байдаг. Галуурна гэдэг ухамсаргүй болохын нэр. Ухамсар нь эрдэмтэд, сэтгэл судлаачдын үзэж буйгаар 0-16 насанд хөгжөөгүй эсвэл бүр үүсээгүй байдаг гэнэ л дээ (тархины урд хэсэг буюу духны ард байдаг гэж). Тэрхүү ухамсрын тархи нь бараг 30 нас хүрч байж бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлдэг аж. Нэгэн их сургуулийн сэтгэл зүйн танхимын профессор лекц уншиж байхдаа тоглоом шоглоомоор, "Өсвөр насныхан бүгдээрээ галзуу!" гэсэн байдаг. За яахав, тийм ч байх, үгүй ч байх. Энэ зүгээр онол. Гэхдээ миний хувьд тэр нь үнэний ортой. Ухамсар нь сэтгэл хөдлөлөө хянадаг зүйлээс хойш. 30 байтугай л насыг элээж байж хүн галзуу байхаа болих байх. Гэхдээ та залуу хүн бол санаа зоволтгүй, хүн болгон тодорхой хэмжээнд галзуу (их галзуу юу, бага галзуу гэдэгтээ л бий), тэгээд бас галзуурал зарим талаар ашигтай. Яагаад ашигтай гэвэл галзууралгүйгээр зарим нэгэн агуу зүйлийг бүтээсэн хүмүүс (сайн ч юм хийсэн, муу ч юм хийсэн) амжилтад хүрэхгүй байх байлаа. Тэр нь ямар галзуурал, өнөөгийн ертөнцийн цаг хугацаатайгаа тэр нь уялдаж чадах уу зэргээс хамаарах ёстой. Тэд сэтгэлээ барьж дийлээгүй. Хорвоог ухамсар бус сэтгэл хөдлөл удирдан чиглүүлж байдгийг би сүүлд ойлгосон. Ухамсар ердөө сэтгэл хөдлөлөөс үүссэн зорилго, мөрөөдлийг гүйцэлдүүлэхэд тусладаг багаж төдий зүйл. Мөрөөдлөө биелүүлэхийн тулд хүн тэвчээртэй, тууштай, ухаантай, хүлээцтэй байх ёстой. Өөрөөр хэлбэл ухамсартай байх ёстой. Ингээд ухамсар нь том зургаараа сэтгэл хөдлөлийнхөө боол нь болдог аж. Миний ойлгосноор өөрийн галзуурлаа хүн ашигтайгаар өөрт эргүүлэх хэрэгтэй (үүнд мэдээж ухамсар хэрэг болно). Зарим нь өөрийн галзууралдаа хөтлөгдсөөр амжилтад хүрчихдэг бол зарим нь галзуурлаасаа болж зовж тарчилдаг, шорон гянданд ордог, үхэж үрэгдээд дуусдаг. Тийм болохоор мэдээж хүнд ухамсар зайлшгүй хэрэгтэй.

    Шилдэг хариулт
    • 0
    2023-05-09T07:13:53+08:00

    Би бусдын уурлаж зовж байгааг хараад кайф аваад байсан.

Хариулт үлдээх