"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 0
    2022-01-09T19:06:26+08:00

    158.987 литр. Манайхнаар бол 1 боошиг газрын тос. Баррель гэж боошиг (бошиг эсвэл поошиг, оросоор бочка). Баррель гэж англо-саксончуудаас гаралтай хэмжих нэгж (модон боошиг). Бүтээгдэхүүнээс хамаараад хэмжээ нь харилцан адилгүй. 1 баррель газрын тос = 158.987 литр, 1 баррель шар айраг = 117.35 литр гэх мэт.

    Сонирхуулахад нэг баррель газрын тосны 19.4% нь бензин, 7.8% нь дизель түлш, 4.1% нь онгоцны түлш, үлдсэн хэсэг нь өөр бусад бүтээгдэхүүн болдог байна.

Хариулт үлдээх