"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 0
    2022-10-22T18:01:10+08:00

    Ерөнхий утга нь эд хөрөнгө, гоо сайхан, ганган дэгжин байдал. Ажил тань урагштай байгаа ба зөв чиглэлд явж байгаадаа итгэлтэй байна.

    Үс урт шулуун бол гэр бүлийн харилцааны асуудал. Та хэрүүл маргаанаас зугатаж байна. Гэхдээ ямар шийдвэр гаргахаа мэдэхгүй байгаа. Түр амсхийж сайтар бодож тунгаах хэрэгтэй байх.

    Хэрэв буржгар үс бол танд амжилт ирж буйг та мэдэрсэн. Санхүүгийн асуудал шийдэгдэх бөгөөд хүндрэл бэрхшээл ард үлдсэн.

    Үс ширэлдсэн бол таны сэтгэл санаа яг тийм байна гэсэн үг. Бүтэлгүйтсэн, эргэлзсэн байдалтай. Хэрэв ширэлдсэн үсээ самнаад хэвийн болгосон бол байдал сайжирна.

    Урт үсээ боож байвал амьдралдаа сэтгэл хангалуун биш байх ба өөрчлөлтийг хүсэж байна.

Хариулт үлдээх