"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 2
    2022-11-26T19:21:42+08:00

    Аэробик гэдэг үгтэй утга нэг. Илүү их энерги + хүчилтөрөгч зарцуулах тухай. Гэхдээ амьсгална гэдэг бол организм дахь биохимийн үйл явц. Тодруулбал хүний биеийн хоол боловсруулах системийн үүрэг бол уураг, тос, нүүрс усыг энерги буюу эрчим хүч болгон хувиргах. Өөрөөр хэлбэл бидний организм хоол хүнсийг (сахар, цардуулыг) глюкоз болгон задлан "түлш" болгон ашигладаг. Үүний хажуугаар мөн хорт бодисууд ялгарна.

    Тэгэхдээ анаэроб, аэроб гэсэн хоёр төрлийн энергийн эс үүсвэрийг бий болгоно. Анаэроб нь 2 АТФ (аденозинтрифосфатын хүчил) буюу 60 кЖ (киложоуль), харин аэроб нь 30-36 АТФ буюу 1080 кЖ энергийг агуулдаг. Анаэроб нь гаднаас хүчилтөрөгч шаардахгүй (глюкоз дахь хүчилтөрөгчийн атомуудыг хэрэглэдэг) бол аэроб нь гаднаас их хэмжээний хүчилтөрөгч шаардана (уушгаар амьсгалах шаардлагатай). Хэдий чинээ их эрчим хүч зарцуулна төдий чинээ хүчилтөрөгч шаардана гэсэн үг.

    Гэхдээ огт амьсгалдаггүй организм, бичил биетүүд байдаг бөгөөд тэд зөвхөн анаэроб амьсгалтай гэж ойлгож болно. Харин илүү нарийн бүтэцтэй амьтад болох хүн болон бусад сүүн тэжээлтнүүд анаэроб, аэроб аль алинаар амьсгалдаг. Хүний биеийн булчингууд анаэроб амьсгалтай учраас хэрэв идэвхтэй хөдөлгөөн хийж байх үед (энерги зарцуулж байх үед) хүчилтөрөгчийн дутагдалд орсон тохиолдолд анаэроб нь "сүүний хүчил" (эсвэл лаксын хүчил) хэмээх фермент ялгаруулж булчинг өвтгөдөг аж. Нийтэд нь организм дахь эдгээр нэгэн төрлийн "биологийн исэлдэх" үйл явцыг ерөнхийд нь эсийн амьсгал гээд нэрлэчихвэл буруудахгүй байх.

    • 2
    2023-01-27T14:05:50+08:00

    аэроб амьсгал нь хүчилтөрөгчтэй амьсгал

Хариулт үлдээх