"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

Нэр нууцлагдсан

Цагаан хорхойг яаж устгах вэ?

Асуулт
  • 1
2 Хариулт •••
    • 2
    2022-09-06T14:37:00+08:00

    Цагаан хорхойг эмийн аргаар хялбархан устгачихаж болно. Бусад эмтэй хавсран 3 хоног цагаар ууж устгана, эсвэл бүр ганц эмээр дам дарах боломжтой. Гэвч тэдгээр эмүүд цагаан хорхойг устгахаас гадна бие дэх ашигтай бактеруудыг давхар устгадаг байж магадгүй учраас яваандаа сөрөг нөлөөгөө үзүүлэх ч юм билүү (таргалах, дархлаа сулрах, эрч хүчгүй болох (батлагдаагүй ч би өөрөө хүчтэй эм ууж устгаад дараа нь ийм дүгнэлтэд хүрсэн юм)). Тийм болохоор би эмч биш ч гэлээ өөрийн зүгээс зөвлөхөд эмийн бус аргаар эмчлэхийг хичээгээрэй. Цагаан хорхой амь насанд аюулгүй. Сэжиглэх хэрэггүй. Хүний бие угаасаа л дотроо ч гаднаа ч элдэв янзын бичил организмуудтай нь шинжлэх ухаанаар батлагдсан. Ариун цэврээ сахиад доорх эмийн бус аргыг хэрэглэхэд хэвийн болох ёстой:

    • Түүхий шар лууванг сармистай зуураад өдрийн турш идэх.
    • Himalaya-ийн Brahmi нэртэй байгалийн гаралтай шахмалууд бий.
    • Өглөө бүр нэг халбага наргил модны самрын тос уух.
    • 0
    2022-09-06T14:52:15+08:00

    Би Гельминтокс гэж эм ууж эдгэрсэн. Хошного дахиж хэзээ ч загатнаагүй.

Хариулт үлдээх