"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 1
    2022-07-30T23:41:09+08:00

    Сонирхолтой асуулт учраас ойлгомжтой тайлбарлахын тулд өмнөх хариултаа устаад шинээр бичив. Эрдэмтэд, сэтгэл судлаачид хүн яагаад уйлдаг тухайд тодорхой хариулт өгч чаддаггүй. Ер нь хэн ч итгэл үнэмшил төрүүлэхүйц сайн хариултыг өгч чадаагүй. Тэд зүгээр л шалтгааныг нь олоогүй. Өвдөх, гомдох, өөрийгөө болон бусдыг өрөвдөх, харамсах, баярлах, цочирдох, айх гэх мэтийн олон сэтгэл хөдлөлүүдийн нөлөөгөөр уйлдаг. Миний бодлоор нэг түвшингээс нөгөө түвшин рүү шилжих мөч гэж нэрлэнэ. Орчин нөхцөл байдлын өөрчлөлт, шинэчлэлт гэх юмуу. Гэхдээ миний өмнө хариулсанчлан философи утгаар хүний ухаан нь сэтгэл хөдлөлийн өмнө хүчин мөхөсдөж ялагдах бөгөөд тэгснээр сэтгэл хөдлөл нь таны үйл хөдлөлийг удирдах эрх мэдлийг авч юу дуртайгаа үйлддэг гэж. Уурлах, догшрох, бусдын бие махбодид халдах, адгийн шаар шиг аашлах, эсвэл эсрэгээрээ. Сэтгэл хөдлөл нь үзэл ядалтын эсвэл хайрын шинжтэй байлаа ч үргэлж буруу зүйл хийдэг. Яагаад гэвэл түүнд ухаан байхгүй. Тэр буруу зөвийг ялгахгүй. Гэсэн ч сэтгэл хөдлөл бүхнийг, үндсэндээ дэлхийг удирдаж байдаг. Ухаан бол хөөрхий сэтгэл хөдлөлийн боол хийж явдаг. Сэтгэл хөдлөлийн хүслийг биелүүлэхийн тулд л ажилладаг. Тэгэхээр амьдралыг сэтгэл хөдлөл удирддаг гэсэн үг. Гэсэн ч уйлах үзэгдэл бол бидний сул дорой байдлын илэрхийлэл. Гэхдээ юмс тийм ч амар биш. Танд тэвчээрийн хязгаар гэж бий. Та хэтэрхий удаан тэсээд энерциэ алдвал хэн нэгэн уйлна, эсвэл эрх дураараа байж байгаад гэнэт хязгаарт орвол бас л хэн нэгэн уйлна. Тийм болохоор харьцангуйн онол шиг нэг нь ихсэхээр нөгөөх нь багасаж байдаг байх нь.

    Шилдэг хариулт

Хариулт үлдээх