"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

Нэр нууцлагдсан

Би уйдсан үедээ юу хийвэл дээр вэ?

Асуулт
  • 0
1 Хариулт •••
    • 0
    2021-09-25T20:30:36+08:00

    Дуртай зүйлээ хий. Хэрэв хийх дуртай зүйл байхгүй бол юу ч гэж зөвлөх вэ дээ. Кино үз, компьютер тоглоом тогло, утсаа мааж, пийв ууж хөл бөмбөг үз гэлтэй биш. Ер нь хүн зорилготой байх хэрэгтэй дээ. Зорилготой хүн хэзээ ч уйдахгүй. Зорилго чинь сэтгэл хөдөлгөсөн байх ёстой. Зүгээр л их мөнгө олох зорилготой байж болохгүй. Зорилго чинь том, агуу байвал зүгээр. Тэгээд тэрнийхээ төлөө амьдрахад уйдах завгүй болно.

    Эсвэл хоббитой болж авах. Ямар нэг юманд донтох хэрэгтэй биз? Юу байх нь хамаагүй. Тэр чинь сайн эсвэл муу байх нь дараагийн асуудал. Гол нь ажлаа дуусгаад завтай болонгуут шууд тэр юм руугаа гүйдэг нэг тийм зүйлтэй болох хэрэгтэй. Тиймгүй бол амьдрал үнэхээр тэсэхийн аргагүй уйтгартай гэдгийг мэдэх хэрэгтэй.

    Нөгөө нэг зүйл бол (уйдах мэдрэмж хүнд шатанд орсон үед, өөрөөр хэлбэл бүх юмнаас залхсан үед) эсрэгээрээ дургүй юмаа хүчээр хийх. Жишээ нь урт зайнд гүйх, уул руу мацах, нурсан хашаагаа засах, модон жорлонгийнхоо шалыг угаах, хэрэв байранд амьдардаг бол бүх тоос шороогоо цэвэрлэх. Гэхдээ энийг хийж байхдаа уурлаж уцаарлах хэрэггүй. Харин яг л дуртай зүйлээ хийж байгаа мэт жүжиглэх хэрэгтэй. Толь руу харж байгаад худлаа чанга инээсэн ч болно. Худлаа инээх нь хэдий худлаа ч байсан сэтгэл санаанд сайнаар нөлөөлдөг гэж нэр хүндтэй сайтаас олж уншиж юм байна.

    Хачирхалтай нь олон хүн завтай болуутаа юу хийхээ мэдэхгүй тарчилж эхэлдэг. Энэ мэдээж дээр хэлсэнчлэн ямар ч хоббигүй, хоёрдугаарт амьдралдаа тодорхой зорилго огт тавиагүйтэй холбоотой гэж хувьдаа боддог. Гэхдээ хүн угаас сүргийн амьтан учраас өөрийгөө саатуулах сайхан аргатай байлаа ч удаан хугацаанд ганц нэгээрээ амьдарч чадахгүй гэдгийг хэлэх илүүц биз.

Хариулт үлдээх