"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

Real One

Гэрийн буг гэж яг юу вэ? бодитоор оршдог эсэх?

Асуулт
  • 0
1 Хариулт •••
    • 1
    2022-08-27T00:13:49+08:00

    Юу гэмээр юм... нэг талаас би атейст (сүсэг бишрэлгүй), нөгөө талаас идеалист (оюун санаа анхдагч (шашны утгаар бус)) учраас миний хувьд энэ асуултад хариулахад жаахан хэцүү ч энэ тохиолдолд миний атейст үзэл дийлэв. Гэлээ ч төрж өссөн, бүх насаа өнгөрөөсөн (бие, сэтгэлийнхээ тодорхой хэсгийг үлдээсэн, зориулсан ) байшин, орон зайдаа хүний оюун санаа (нас барсан үгүй нь хамаагүй) тодорхой хугацааны турш хоргодож болох байх. Гэхдээ юу л бол. Яахав, тухайн хүнийг таньж мэддэг, хувь заяагаараа урт хугацаанд холбогдож байсан, эсвэл хэтэрхий мэдрэмтгий (аливаа үг, үйлдэлд өндөр ач холбогдол өгдөг) хүмүүс дуу, дүрсийг ургуулан бий болгож болно. Хүн болгон их бага хэмжээгээр "галзуу" гэж би боддог. Их галзуу, бага галзуу гэдэгтээ л байдаг байх. Товчхондоо материаллаг талаасаа гэрийн буг гэж байх боломжгүй. Материаллаг гэдэг нь хүний нүд гэрлийн тусламжтайгаар хардаг, чих агаарын долгиог мэдэрдэг нь факт (гаднаас мэдээлэл хүлээн авч байна), харин эсрэгээрээ байсан бол (дотроосоо гадагшаа чиглэсэн мэдээлэл байгаа бол) мэдээж буцаад өөрт нь нөлөөлөх (эсвэл нөлөөлөхгүй байх) боломжтой гээд тэрийг бодит зүйл гэж нэрлэхэд хэцүү юм.

    Бодит зүйл нүдэнд харагдаж гарт баригдах ёстой. Тийм биш бол тэр бодит зүйл биш. Бодит байж тэр бусдад (амьд организмуудад) харагдана, сонсогдоно, нөлөөлөөгөө үзүүлнэ. Хэрэв тэр амьгүй болчихвол юу ч хийхгүй, алга болчихвол харагдахгүй, хөдлөхгүй бол сонсогдохгүй, ердөө тэр.

Хариулт үлдээх