"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 1
    2021-10-03T23:54:27+08:00

    Би энэ тухай бодож үзсэн. Хүүхэдтэй болохоосоо өмнө энэ тухай боддог байлаа. Ер нь хүүхэдтэй болж яах юм гэж. Яагаад хүмүүс хүүхэдтэй болдог юм бол, хэн биднийг хүүхэдтэй болохыг албадаад байдаг юм бэ, хүүхэдтэй болох тийм чухал юмуу гэх мэтээр асуудаг байлаа. Тэгээд асуултын хариуг олохгүй байсаар хүүхэдтэй болсон.

    Насны эцэст хөлөө хучуулах үртэй байх хэрэгтэй гэх мэтээр ярьдаг л юм. Гэхдээ миний зорилго энэ байгаагүй. Эргэн тойрны хүмүүс, найз нөхөд, хамаатан садангууд маань бүгд хүүхэдтэй болоод л байлаа. Би болоогүй л байлаа. Тэдний хүүхдүүд том болоод л байлаа. Би болоогүй л байлаа. Тэгээд тэд надаас яагаад хүүхэдтэй болохгүй байгааг минь гайхаж асууж шалгааж эхэлсэн. Би хариулахдаа, би өсгөж чадахгүй бол хүүхэдтэй болж яах юм, би нийгэмд байр суурь эзэлж амжаагүй байна, надад мөнгө бэлчин хангалтгүй байна гэж хариулдаг байлаа.

    Надад нэг ийм үзэл бодол суусан байсан юм. Өөрийгөө тэжээхээс гадна бусдыг тэжээх чадвартай болоод эхнэр ав гэж. Тэгээд орон байртай, хөргөгч нь дүүрэн болоод илүү гарсан нөхцөлд хүүхэдтэй болох гэж. Харамсалтай нь юм санаснаар болдоггүй аж. Амьдрал гэнэтийн үйл явдлаар дүүрэн аж. Хүүхэдтэй болох санааг эхнэр маань гаргасан. Ер нь ихэвчлэн эхнэрүүд хүүхэдтэй болох санааг гаргадаг гэдэгт би итгэлтэй байна. Аав болох эрчүүдийн хүслээс илүү эмэгтэйчүүдийн ээж болох хүсэл илүү хүчтэй байдаг гэж ойлгоод байгаа. Ингээд саалиа бэлдэхээр саваа бэлдэх биш шууд саалиа бэлддэг юм байгаа биз дээ. Хүүхэд бол хөөрхөн. Амьдрал зөвхөн мөнгө, төлөвлөлт, ажил төрөл, зэрэг зиндаа биш гэдгийг сануулдаг юм.

    Ингээд бужигнаж байтал нэг мэдэхэд хүүхдүүд чинь том болчихно. Тэгээд яагаад хүүхэдтэй болсноо ч санахгүй. Угаасаа л байсан юм шиг. Байгаагүй бол харин ямар уйтгартай амьдрал байх байсан бол гэж бодно. Хүүхэдтэй болсондоо харин харамсахгүй. Асуултад яг таг хариулж бол чадахгүй нь.

    Надаас өөр бодолтой хүмүүс байгаа байх. Тэд илүү сайн хариултыг өгөх байх.

Хариулт үлдээх