"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

Өнөрбаяр

Хүүхдийн тэтгэмжийн хувь хэмжээ хэд байдаг вэ?

Асуулт

Эхнэр нөхөр эсвэл хамтран амьдрагч нар салсан тохиолдолд хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хэмжээг ямар хуулиар хэрхэн тогтоодог талаар хэлж өгнө үү.

  • 0
5 Хариулт •••
    • 1
    2023-12-18T17:07:16+08:00

    11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувь, 11-18 нас хүртэл 100 хувь.

    Амьжиргааны доод түвшинг Үндэсний статистикийн хороо жил бүр баталдаг. 2023 онд Улаанбаатарын амьжиргааны доод түвшин 313,400 төгрөг гэжээ. Аймгуудын тухайд:

    Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд - 274,400
    Архангай, Баянхонгор, Булган, Өвөрхангай, Хөвсгөл, Орхон - 282,500
    Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Дархан-Уул - 272,300
    Дорнод, Сүхбаатар, Хэнтий - 271,800

    Дэлгэрэнгүйг энд дарж Үндэсний статистикийн хорооны албан ёсны сайтаас харж болно. Мэдээлэл нь жил бүр шинэчлэгдэх учиртай.

    Гэр бүлийн тухай хуульд "11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр." гэжээ. Түүнчлэн "Зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй." гэсэн байна. Холбоос нь энэ байна.

    Тэгэхээр 2023 оноос эхлэн дараагийн амьжиргааны статистик гарах хүртэл 11 хүртэлх насны хүүхдэд олгох мөнгөн тэтгэмж Улаанбаатарт 156,700 төгрөг, 11-18 нас хүртэлх бол 313,400 төгрөг байх нь.

    • 0
    2024-02-28T18:23:45+08:00

    Хүүхэд ээжээрээ овоглодог бол?

Хариулт үлдээх