"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

Нэр нууцлагдсан

Хүүхдийн тэтгэмж тогтоолгох нэхэмжлэл гаргахдаа хэрэглээний зардал, сургуулийн төлбөр зэргийг нэмж ааваас нь нэхэмжилж болох уу?

Асуулт
  • 0
3 Хариулт •••
    • 1
    2024-04-05T21:04:22+08:00

    Болно. Гэхдээ шүүхээс ихэвчлэн тэнцүү хувааж төлөхөөр шийдвэр гаргадаг. Хуулиараа тийм, Гэр бүлийн тухай хуулийн 26-р зүйлийг бариталдаг. Мэдээж төлбөрийг төлсөн эсвэл төлөхөөр тогтсон баримттай байх ёстой. Энэ бол сургалтын төлбөр, эмчилгээний зардал гэх мэт том зардлууд, харин хэрэглээний зардал гэж тусдаа. Хэрэглээний зардал гэдэг нэр томъёо Гэр бүлийн тухай хуулинд байхгүй учраас хүүхдийн тэтгэмж гэдэг тодорхойлолт руугаа орох байх. Хүүхдийн тэтгэмж гэж 11 нас хүртэл амьжиргааны түвшингийэн 50 хувь, тэгээд 18 нас хүртэл 100 хувь гэдэг.

    Гэрлэлтээ цуцлуулахад угаасаа шүүх хурал болно, харин гэрлэлтээ батлуулаагүй бол нэхэмжлэл гаргана. Гэхдээ заавал нэхэмжлэл гаргах ёстой гэсэн үг биш, шүүх хуралгүйгээр харилцан тохиролцож болно. Шүүхдэлцэх нь нэн тэргүүний асуудал биш. Хурлаар хүүхдийн тэтгэмжийн хэмжээг тогтооно. Тэгээд шаардлагатай бол бусад зардлуудыг хариуцагчаас гаргуулахаар санал гаргаж болно. Гэвч дээр хэлсэнчлэн тэдгээр нь баримттай байх ёстойгоос гадна зөвхөн тал хувийг нь гаргуулах боломжтой.

      • 1
      2024-04-08T19:03:52+08:00

      1999 оны Гэр бүлийн тухай хуулийн нэг жижигхэн цоорхой байсныг засаж байгаа. Түүнд тэтгэлэг авагчийн бодит шаардлага, зайлшгүй хэрэгцээнд нийцсэн ба тэтгэлэг төлөгчийн эд хөрөнгө, санхүүгийн нөхцөл байдалд тохирсон байх гэдэг зүйл. Дээр нь тэтгэлэг авагчид үүссэн нөхцөл байдал арилсан тохиолдолд нэмэлт зардлыг зогсоох боломжтой. Энгийн үгээр тайлбарлавал ээж нь хүүхэддээ шаардлагагүй зардал гаргаад түүнийг ааваас нь нэхэхгүй болж байна.

      • 0
      2024-04-08T19:42:49+08:00

      Ямар ч нөхцөлд тэтгэмж болон нэмэлт зардлын хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн нийт орлогын 50 хувиас хэтрэх боломжгүй. Хуримтлагдсан зардлыг цалингийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр цувуулан өгөх боломжийг шүүх олгох болно. Харин цалин орлогоо нуувал асуудал үүснэ.

Хариулт үлдээх