"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 0
    2022-04-26T15:05:28+08:00

    Нэрний хувьд transform буюу хувиргах гэсэн үгнээс гаралтай. Яагаад хувиргах болов? Цөцгийн тосыг дууриалгаж хийсэн түүхэн үйл явдлаас улбаатай. Хямдхан аргаар цөцгийн тос гаргаж авах гэсэн оролдлого л доо. Ургамлын тосыг цөцгийн тос болгон хувиргаж байгаа юм. Цэргүүдийн хангамжид зориулж хийгээд дараа нь бизнес болсон. Хувиргахдаа малын гаралтай өөхнөөс хүчил гаргаж аваад нэмчихэж байгаа юм. Ингээд цагаан өнгөтэй цөцгийн тос болчихно. Үнэмшилгүй харагдаад байхаар нь өнгө оруулагч хийчихсэн. Мэдээж юу гэж зүгээр байхав, үнэр болон амт оруулагч нэмнэ. Ингээд яг л цөцгийн тос. Тэрийгээ маргарин гэж нэрлэсэн.

    Хүний биеийн температураас дээш хэмд хайлдаг тос болсон учраас цусанд ороод шимэгддэггүй, судасны хананд очоод наалдчихдаг (механикаар тайлбарлавал). Тэгснээр судас бөглөрч зүрхний шигдээсээр үхдэг (эрүүл мэндийн байгууллагуудын үзэж байгаагаар).

    Маргарины бизнес АНУ болон Европт 20-р зуунд хүчээ авч байлаа. Цөцгийн тосны үйлдвэрлэл маргарины үйлдвэрлэлд цохигдон дамжуурч байв. Цөцгийн тос үйлдвэрлэгчид эсэргүүцэж Засгийн газрууддаа шаардлага тавьснаар татвар нэмэх, хязгаар тогтоох зэрэг төрийн зохицуултуудыг хийсэн байдаг. Гэвч маргариныг ашиглаад сурчихсан хүнс үйлдвэрлэгчид түүнээс татгалзаж чадсангүй. Шалтгаан нь маргарин нарийн боов, бялуу хийх, төмс шарахад тохиромжтой (нялцайдаггүй гэх юмуу). Төр засгууд хүнсний үйлдвэрүүдэд журам гаргаж бүтээгдэхүүний транс тосны хэмжээг хэрэглэгчдэд мэдээллэж байхаар болсон юм. Хүний бие организм транс тосыг задалж чаддаг боловч хэрээс хэтрэвэл дийлдэггүй аж.

Хариулт үлдээх