"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 0
    2023-11-06T16:40:31+08:00

    Крахмал (оросоор). Ундаа, жимсний чанамалыг өтгөрүүлэх, желатин, хиам, зайдсийг барьцалдуулах зорилгоор (зарим үйлдвэр) ашигладаг. Төмс, самар, эрдэнэ шишээс гаргаж авдаг органик бодис. Халаахад молекулууд нь устай харьцан хөдөлгөөнд орж тэлэх бөгөөд хөргөхөд хөдөлгөөн нь удаашрах боловч бүтцээ хадгалж үлддэг. Жишээ нь эрдэнэ шишийн үр нь хуяг дотроо цардуул, бага зэргийн ус агуулдаг учраас түүнийг халаахад тэлж хагаран попкорн болж хувирна.

    Цардуулыг хүнсний дэлгүүрүүдэд чөлөөтэй худалдаалагддаг. Химийн бодис гэж хүмүүс боддог ч тийм биш. Иодтой урвал явагдаж цэнхэр өнгөтэй болдог нь урвал явагдан молекулийн бүтэц нь бага зэрэг өөрчлөгддөгтэй холбоотой. Хэдийгээр хүний биед хоргүй ч гэлээ хүнсний үйлдвэрлэгчид хэрэглэгчдээ мэхлэх нь зохисгүй учраас савалгаа дээр нь (цардуул ашигласан тохиолдолд) заавал бичих ёстой.

Хариулт үлдээх