"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

Болд

Яагаад Амеркийн шүүх хэдэн зуун жилийн ял өгдөг вэ?

Асуулт
  • 0
1 Хариулт •••
    • 0
    2021-11-26T21:21:58+08:00

    Цаазын ялгүй учраас. Гэхдээ муж болгон тус бүр өөрийн гэсэн хуультай. Зарим муж цаазын ялтай бол зарим нь үгүй. Нэгдүгээрт энэ бол бэлгэдлийн шинж чанартай. Хоёрдугаарт ялын олон зүйл ангиудыг нийлүүлээд өгчихдөг. Зарим улсын шүүх хөнгөн ялыг хүнд рүү нь шингээдэг (Монгол бас тийм) бол АНУ тэгдэггүй.

    Амеркийн ялын систем хамгийн чанга. Бэлгэдлийн шинж чанартай гэдэг нь учруулсан хохиролтой нь адилтган өгч байгаа зүйл. Их хэмжээний хохирол учруулсан бол төдий хэмжээний ял. Зарим муж нь шууд бүх насаар нь хорих ялыг хугацаанаас өмнө суллагдах эрхгүйгээр өгдөг бол өөр нэг муж нь хугацаанаас өмнө суллагдах эрхтэйгээр 3 удаагийн бүх насаар хорих ял өгдөг (хугацаанаасаа өмнө суллагдахын тулд 3 удаа магадлангаар орно гэсэн үг). Зарим муж болохоор шууд цаазын ял өгнө. Харин зарим нь үйлдсэн хэргүүдийг нь бүгдийг нь нийлүүлээд хэдэн зуугаас хэдэн мянган жилийн ял тулгана.

    Колорадо мужид нэгэн буутай этгээд гурван машин сольж дээрэмдэн цагдаагаас зугатааж байсан бөгөөд зугатааж байхдаа цагдаагийн ажилтныг дайрч гэмтээсэн ба дээрэмдсэн машин дотор нь хүүхдүүд байсан байна. Түүнийг хариуцлагаас зугатаасан, цагдаагийн ажилтны шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн, гэмтээсэн, алахыг завдсан, нийгэмд аюултай үйлдэл хийсэн, эд хөрөнгө дээрэмдсэн, хурд хэтрүүлсэн, хүүхэд хулгайлсан, эрхэнд нь халдсан, амь насанд аюул учруулсан, бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан гээд олон зүйл ангийг нийлүүлээд нийт 160 жилийн ял өгсөн байдаг бөгөөд зөвхөн 70 жилийн дараа суллах эсэхийг шүүх хэлэлцэх боломжтой гэжээ.

Хариулт үлдээх